Jury

Хоёрдугаар бүлэг. Бирж, түүний үйл ажиллагаа

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль 9 дүгээр зүйл. Биржийн ажилтанд хориглох зүйл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-06-02
Мөрдөж эхэлсэн
2012-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Биржийн ажилтанд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

9.1.1.биржийн арилжаанд оролцох;

9.1.2.биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн компани байгуулах;

9.1.3.биржийн арилжаанд оролцогчийн арилжааны нууцыг агуулсан мэдээ, мэдээллийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад задруулах;

9.1.4.биржийн арилжааны зуучлагч /брокер/-тай үгсэн хуйвалдаж биржийн арилжааг шударга бусаар явуулах;

9.1.5.бараа, түүхий эдийн үнэд нөлөөлж болох мэдээллийг орхигдуулах, нуун дарагдуулах, зохих журмын дагуу мэдээлэл өгөхөөс татгалзах;

9.1.6.ажил, үүргээ гүйцэтгэснийхээ төлөө бусад этгээдээс урамшуулал, мөнгөн шагнал, шан харамж авах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.