Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль нь 2011-06-02-нд батлагдсан, 17 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 6 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-06-02
Мөрдөж эхэлсэн
2012-06-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ТУХАЙ

Агуулга

17 зүйл

Дөрөвдүгээр бүлэг Биржийн үйл ажиллагаанд тавих хяналт

2 зүйл
  1. 13 дугаар зүйлАудит
  2. 14 дүгээр зүйлБиржийн тайланг нийтэд мэдээлэх

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийг үүсгэн байгуулах, түүний зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль тогтоомж

2.1.Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.