Jury

Гуравдугаар бүлэг. Биржийн арилжаанд оролцогч

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль 12 дугаар зүйл. Биржийн арилжаанд оролцогчид хориглох зүйл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-06-02
Мөрдөж эхэлсэн
2012-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Биржийн арилжаанд оролцогчид дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

12.1.1.биржийн арилжаанд оролцогч бусад этгээдийн болон түүний бараа, түүхий эдийн нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах;

12.1.2.харилцан тохиролцох замаар биржээр арилжих бараа, түүхий эдийн үнийн түвшинд хязгаар тогтоох;

12.1.3.өөрийн болон биржийн арилжаанд оролцогч бусад этгээдийн бараа, түүхий эдийг үйлдвэрлэсэн арга, хэрэглээний шинж чанарын гол үзүүлэлт, хэрэглэх аргын талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх;

12.1.4.хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.