Jury

Гуравдугаар бүлэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 13 дугаар зүйл. Ажил олгогчийг дэмжих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-06-17
Мөрдөж эхэлсэн
2011-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

13.1.Ажил олгогчийг дэмжих арга хэмжээ нь ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажиллуулахтай холбоотой гарсан зардлыг ажил олгогчид бүрэн болон хэсэгчлэн нөхөн төлөх, ажил олгогчийн бий болгосон ажлын байранд тухайн иргэнийг тогтвортой ажиллахыг урамшуулах зорилго бүхий санхүүгийн дэмжлэгийн хэлбэрээр хэрэгжинэ.

13.2.Ажилгүйдлийн даатгалын сангаас тодорхой нөхцөл, шаардлагыг хангасан ажил олгогчид ажлын байр хадгалах зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

13.3.Энэ хуулийн 13.2-т заасан санхүүгийн дэмжлэг олгох нөхцөл, шаардлагыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулиар тогтооно.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.4.Гэрээний үндсэн дээр бусдаар малаа маллуулж байгаа мал бүхий иргэнийг энэ хуулийн 13.1-д заасан ажил олгогчид хамааруулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.