Jury

Гуравдугаар бүлэг. Танхимыг үүсгэн байгуулах, бүртгүүлэх, танхимын дүрэм

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль 9 дүгээр зүйл. Танхимыг бүртгэх журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-10-24
Мөрдөж эхэлсэн
1995-10-24
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Үүсгэн байгуулагчид танхимын дүрмийг баталснаас хойш 14 хоногийн дотор танхимыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу гаргана.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:

1/танхимын нэр, төв нь байрлаж байгаа газрын хаяг, бүтэц, зохион байгуулалтын тухай мэдээ;

2/дүрэм;

3/гишүүдийн бүртгэл.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3.Улсын бүртгэлийн байгууллага өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авч, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.