Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Хувийн хамгаалалтын тухай хууль 3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2001-06-08
Мөрдөж эхэлсэн
2001-06-08
Эх сурвалжаас татсан
2026-10-22

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хувийн хамгаалалт" гэж хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн амь бие, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалахын тулд энэ хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулахыг;

3.1.2.”бие хамгаалагч” гэж Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль болон энэ хуульд заасан журмын дагуу хувийн хамгаалалтыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэх эрхтэй этгээдийг;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.3."хувийн хамгаалалтын байгууллага" гэж энэ хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөл авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийг;

3.1.4."үйлчлүүлэгч" гэж гэрээний үндсэн дээр хувийн хамгаалалт хийлгэж байгаа этгээдийг.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.