Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хот төлөвлөлтийн үйл ажиллагааны зохицуулалт

Хот байгуулалтын тухай хууль 16 дугаар зүйл. Шинэ хороолол, бичил хорооллын төлөвлөлт, байгуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-29
Мөрдөж эхэлсэн
2008-05-29
Эх сурвалжаас татсан
2026-10-16

16.1.Шинэ хороолол, бичил хорооллыг төлөвлөх болон байгуулах асуудлыг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр аймаг, нийслэлийн Засаг дарга санаачилна.

16.2.Шинэ хороолол, бичил хороолол байгуулах тухай шийдвэр гарсан даруйд олон нийтэд мэдээлнэ.

16.3.Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хот, тосгоныг хөгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хамтран оролцох үүрэгтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.