Jury

Гуравдугаар бүлэг. Хот байгуулалтын баримт бичиг, түүнд тавигдах үндсэн шаардлага

Хот байгуулалтын тухай хууль 15 дугаар зүйл. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах ажлын санхүүжилт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-29
Мөрдөж эхэлсэн
2008-05-29
Эх сурвалжаас татсан
2026-10-16

15.1.Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах ажлыг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

15.1.1.хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүсийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, аялал, жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөө, нийслэл болон бүсийн хөгжлийн тулгуур төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, шинэ хороолол, бичил хорооллын төлөвлөгөө, тэдгээрийн суурь судалгааг улсын төсвөөс;

/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.1.2.аймаг, орон нутгийг хөгжүүлэх төсөл, аймгийн төв, нийслэл хот орчмын бүсийн дагуул хот, орон нутгийн зэрэглэлтэй хот болон тосгоны ерөнхий төлөвлөгөө, тэдгээрийн суурь судалгааг орон нутгийн төсвөөс.

15.2.Энэ хуульд заасан бусад баримт бичиг боловсруулах ажлыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч байгууллага, иргэдээс санхүүжүүлж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.