Jury

Зургадугаар бүлэг. Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх журам

Харьяатын тухай хууль 21 дүгээр зүйл. Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-06-05
Мөрдөж эхэлсэн
1995-07-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаархи хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргана.

2.Монгол Улсын харьяат болох, харьяатаа сэргээн тогтоолгох,харьяатаас гарах тухай хүсэлт гаргагч энэ хуулийн 22 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмаар тогтоосон жагсаалтын дагуу зохих бичиг баримтыг бүрдүүлнэ.

3.Хэрэв өргөдөл гаргагч гэр бүлийн бусад гишүүний хамт Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарахыг хүсвэл өргөдлөө хамтран гаргаж болно.

4.Иргэнийхээ харьяаллыг өөрчилж буй эцэг буюу эх өргөдөлдөө 16 насанд хүрээгүй хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар бичсэн байна.

5.16-18 нас хүрээгүй хүүхдийн Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаархи хүсэлтийг өөрийн нь зөвшөөрч гарын үсэг зурсны дагуу эцэг, эх, эсхүл түүний асран хамгаалагч буюу харгалзан дэмжигч нь гаргана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.