Jury

Хоёрдугаар бүлэг. Монгол Улсын харьяат байх, харьяат болох, харьяатаас гарах

Харьяатын тухай хууль 12 дугаар зүйл. Харьяатаас гарахыг татгалзах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-06-05
Мөрдөж эхэлсэн
1995-07-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

Дор дурьдсан үндэслэлээр Монгол Улсын харьяатаас гаргахыг татгалзаж болно:

1/харьяатаас гарах тухай хүсэлт гаргасан хүн Монгол Улсын өмнө хүлээсэн буюу иргэн, байгууллагын ашиг сонирхолтой холбогдсон эд хөрөнгийн үүргээ биелүүлээгүй;

2/харьяатаас гарах тухай хүсэлт гаргасан хүн гэмт хэрэг үйлдсэний улмаас сэжигтэн, яллагдагчаар татагдсан буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял эдэлж байгаа;

3/харьяатаас гарах нь Монгол Улсын үндэсний болон нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулахаар бол.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.