Jury

Хоёрдугаар бүлэг. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талаархи төрийн байгууллагын бүрэн эрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль 7 дугаар зүйл. Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-11-13
Мөрдөж эхэлсэн
1997-11-13
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талаар дараахь эрх, үүрэгтэй:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.1.ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талаархи хууль тогтоомж, Засгийн газар, бусад эрх бүхий байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангах;

7.1.2.нутаг дэвсгэрийнхээ ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлж, үйл ажиллагааны нэгдмэл дэг журмыг мөрдүүлэх;

7.1.3.ус цаг уур, орчны мэдээллээр нутаг дэвсгэрийнхээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шуурхай хангах, аюул болон орчны ноцтой бохирдлоос сэргийлэх ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.4.нутаг дэвсгэртээ аюулт үзэгдэл, гамшгийн хохирлыг тооцож, хохирлоос урьдчилан сэргийлэх журамд тодотгол хийж байх, учирсан хохирлын талаар төрийн захиргааны байгууллагад шуурхай мэдээлэх;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.5./Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/

7.2.Баг, хорооны Засаг дарга ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талаар дараахь эрх, үүрэгтэй:

7.2.1.энэ хуулийн 7.1.3-т заасан бүрэн эрхийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх;

7.2.2.аюулт үзэгдэл, гамшгийн хохирлыг тооцож сум, дүүргийн Засаг даргад шуурхай мэдээлэх;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2.3.нутаг дэвсгэрийнхээ ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талбай, тоног төхөөрөмжийг хамгаалах арга хэмжээ авах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.