Энэ хуулийн зорилт нь ус цаг уур, орчны мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль нь 1997-11-13-нд батлагдсан, 17 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 6 огноотой, хамгийн сүүлийнх нь 2022-04-22.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 1997-11-13
- Мөрдөж эхэлсэн
- 1997-11-13
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ
Агуулга
17 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
3 зүйлХоёрдугаар бүлэг Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талаархи төрийн байгууллагын бүрэн эрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
5 зүйл- 4 дүгээр зүйлЗасгийн газрын бүрэн эрх
- 5 дугаар зүйлТөрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
- 6 дугаар зүйлУс цаг уур, орчны хяналт шинжилгээний төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
- 7 дугаар зүйлАймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын эрх, үүрэг
- 8 дугаар зүйлТусгай хэрэгцээний мэдээллээр хангах ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эрхлэх
Гуравдугаар бүлэг Ус цаг уур, орчны хяналт шинжилгээ
4 зүйлДөрөвдүгээр бүлэг Ус цаг уур, орчны мэдээлэл
3 зүйлТавдугаар бүлэг Бусад зүйл
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль тогтоомж
2.1.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."Ус цаг уур, орчны хяналт шинжилгээ" гэж тогтоосон хөтөлбөрийн дагуу хийн мандал, усан мандал, чулуут мандал, шим мандлын байгалийн төлөв байдлын үзүүлэлтүүдийг хэмжин тодорхойлж дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зохих шийдэл гаргах үйл ажиллагааг;
3.1.2."Уур амьсгалын нөөц" гэж нарны цацраг, хур тунадас, агаар, хөрсний чийг, дулаан хангамж, усны хүрэлцээ, салхи, усны эрчим зэрэг хүний амьдралын хэрэгцээг хангахад ашиглаж болох байгалийн чадавхийг;
3.1.3."Урьдчилсан мэдээ" гэж ус цаг уур, орчны төлөв байдлыг хэдэн цаг, хоног, сар, улирлын өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан тодорхойлж гаргасан мэдээг;
3.1.4."Урьдчилан сэргийлэх мэдээ" гэж ус цаг уурын үзэгдэл, орчны бохирдол, цацраг идэвхжилт зэрэг нь хүн ам, байгаль орчин, эдийн засагт ихээхэн хохирол учруулах хэмжээнд хүрч болзошгүй тухай урьдчилан тодорхойлж гаргасан мэдээг;
3.1.5."Нийтийн хэрэгцээний мэдээ" гэж хүн амын өргөн хэрэгцээнд зориулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээн зарлаж байгаа ус цаг уур, орчны мэдээг;
3.1.6."Тусгай хэрэгцээний мэдээ" гэж хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тодорхой салбарын онцлогийг харгалзсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар гаргаж байгаа ус цаг уур, орчны мэдээг.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.