Jury

Хоёрдугаар бүлэг. Улсын нөөц, түүний зохицуулалт

Улсын нөөцийн тухай хууль 6 дугаар зүйл. Нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2007-07-05
Мөрдөж эхэлсэн
2007-07-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг Засгийн газраас тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээнд бүрдүүлэх ажлыг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

6.2.Улсын нөөцөд авах бараа, материалыг чанар, аюулгүйн шаардлага хангасан тухай холбогдох төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан нөхцөлд хүлээн авч бүрдүүлэх, шинэчлэх арга хэмжээ авна.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.3.Стратегийн болон батлан хамгаалах материаллагаас бусад улсын нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.4.Онцгой тохиолдолд гамшгийн болон орон нутгийн нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Орон нутгийн өвсний нөөц бүрдүүлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.