Jury

Хоёрдугаар бүлэг. Улсын нөөц, түүний зохицуулалт

Улсын нөөцийн тухай хууль 10 дугаар зүйл. Улсын төсвөөс санхүүжүүлэх зардал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2007-07-05
Мөрдөж эхэлсэн
2007-07-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

10.1.Улсын нөөцтэй холбогдсон дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

10.1.1.нөөцийн бараа, материалыг шинээр бүрдүүлэх, энэ хуулийн 9.1.2-т заасны дагуу зарцуулсан нөөцийн бараа, материалыг нөхөн бүрдүүлэх;

10.1.2.нөөцийн бараа, материалыг шинэчлэхэд гарсан үнийн зөрүүг нөхөн олгох;

10.1.3.нөөцийн бараа, материалыг тээвэрлэн байршуулах, хадгалах, хэвийн хорогдлыг нөхөхтэй холбогдон гарах зардал;

10.1.4.гэрээт хадгалагчдад нөөцийн бараа, материал хадгалуулсны төлбөр;

10.1.5.даатгалын зардал.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.