Jury

Дөрөвдүгээр бүлэг. Монгол Улсын Төрийн далбаа, түүнийг үйлдэх,дүрслэх, мандуулах,байрлуулах, дурсгах

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль 14 дүгээр зүйл. Төрийн далбааг байрлуулах, дүрслэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1994-05-20
Мөрдөж эхэлсэн
1994-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Төрийн далбааг дараахь газар байнга байрлуулна:

1/Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн шүүх хуралдааны танхим;

2/Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга,Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн даргын албан тасалгаа;

З/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, бүх шатны Засаг даргын албан тасалгаа;

/Энэ заалтад 2006 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

4/Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, консулын албан тасалгаа;

5/хилийн төлөөлөгч, хилийн анги, салбарын даргын албан тасалгаа.

Энэ заалтад 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлөг, усан тээврийн хэрэгсэл дээр олон улсын нийтлэг журмыг баримтлан Төрийн далбааг өнгөөр ялгаж дүрсэлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.