Jury

Дөрөвдүгээр бүлэг. Монгол Улсын Төрийн далбаа, түүнийг үйлдэх,дүрслэх, мандуулах,байрлуулах, дурсгах

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль 14¹ дүгээр зүйл. Төрийн далбааг дурсгах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1994-05-20
Мөрдөж эхэлсэн
1994-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд өөрийн албан тасалгаанд байрлуулсан төрийн далбааг төр, нийгмийн өмнө гавьяа байгуулсан иргэн, хуулийн этгээдэд дурсгал болгон хадгалуулахаар хүндэтгэлтэйгээр гардуулан өгч болно.

/Дээрх 14¹ дүгээр зүйлийг 2006 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгч болно.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.