Jury

Хоёрдугаар бүлэг. Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт

Эрүүл мэндийн тухай хууль 7 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-05-05
Мөрдөж эхэлсэн
2011-05-05
Эх сурвалжаас татсан
2026-11-18

7.1.Монгол Улсын Засгийн газар /цаашид "Засгийн газар" гэх/ эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

7.1.2.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

7.1.3.эрүүл мэндийн талаар батлагдсан бодлого, хөтөлбөрийг санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.4.эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд бусад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр хийх;

7.1.5.зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмыг батлах;

7.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

7.2.Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөл байгуулан ажиллуулж болно.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.3.Энэ хуулийн 7.2-т заасан Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхий сайд батална.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эмнэлэг байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Үндэсний хөтөлбөр батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 14Хураах
  1. ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох)Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, зөвлөлийн ажиллах журмыг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөр батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. "Хүн амын хоол тэжээл" үндэсний хөтөлбөр батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Дэд хөтөлбөр батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  7. Үндэсний хөтөлбөр батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  8. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.