Jury

Тавдугаар бүлэг. Монгол банкны удирдлага

Төв банк/Монголбанк/-ны тухай хууль 29 дүгээр зүйл. Монголбанкны албан тушаалтны үйл ажиллагаанд хориглох зүйл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1996-09-03
Мөрдөж эхэлсэн
1996-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-21

1.Монголбанкны албан тушаалтан дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

1/иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг төлөөлөх;

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2/өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд, ажил төрлийн болон бусад танил хүмүүст ашигтай давуу байдал бий болгох;

3/банк,иргэн, хуулийн этгээдийн дансны үлдэгдэл, түүний гүйлгээ,тэдгээрийн хоорондын гэрээ, хэлцэл, банкны үйл ажиллагааны талаархи албан баримтыг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад мэдээлэх, танилцуулах;

4/хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа.

2.Монголбанкны албан тушаалтан, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн нь албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллийн нууцлалыг хуульд зааснаас бусад тохиолдолд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш ч задруулж үл болно.

/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Монголбанкны Зөвлөлийн гишүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш нэг жилийн дотор банкны удирдах албан тушаалд ажиллахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.