Jury

Тавдугаар бүлэг. Монгол банкны удирдлага

Төв банк/Монголбанк/-ны тухай хууль 27⁴ дүгээр зүйл. Банкны хяналт шалгалтын хороо

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1996-09-03
Мөрдөж эхэлсэн
1996-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-21

1.Банкны хяналт шалгалтын хороо нь банкинд хяналт тавих Монголбанкны бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой дараахь асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргана:

1/банкны хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, банкны үйл ажиллагааг хуульд заасны дагуу зохицуулах, банкинд авах албадлагын арга хэмжээтэй холбоотой дүрэм, журам, заавар, аргачлал, бусад шийдвэрийн төсөл;

2/банкинд хийсэн хяналт шалгалтын тайлан;

3/банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хуульд заасны дагуу банк, Хадгаламжийн даатгалын корпорацид зээл олгох санал.

2.Банкны хяналт шалгалтын хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монголбанкны Ерөнхийлөгч батална.

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.