Jury

Дөрөвдүгээр бүлэг. Монгол банкнаас үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд болон банканд тавих хяналт

Төв банк/Монголбанк/-ны тухай хууль 25³ дугаар зүйл. Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд тавих хяналтыг хэрэгжүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1996-09-03
Мөрдөж эхэлсэн
1996-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-21

1.Монголбанк нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд тавих хяналтыг энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгжүүлнэ.

2.Монголбанк нь зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаатай холбогдон гарсан аливаа гомдлыг хянан шалгах, мэдээллийг засч, үнэн зөв болгох үүргийг холбогдох этгээдэд өгнө.

3.Монголбанк нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтийг жил бүр авч хянана.

/Энэ зүйлийг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.