Jury

Дөрөвдүгээр бүлэг. Монгол банкнаас үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд болон банканд тавих хяналт

Төв банк/Монголбанк/-ны тухай хууль 25¹ дүгээр зүйл. Монголбанкны хянагч

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1996-09-03
Мөрдөж эхэлсэн
1996-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-21

1.Монголбанкнаас томилсон хянагч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/томилогдсон хугацаандаа банкны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх болон удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавьж, Монголбанкинд тайлагнах;

2/банкны хувь нийлүүлэгчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд саналын эрхгүйгээр оролцох, хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар зөвлөгөө өгөх;

3/банк хууль тогтоомж зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах;

4/энэ хуульд заасан хянан шалгагчийн бүрэн эрх.

/Энэ зүйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.