Jury

Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх тухай хууль 6 дугаар зүйл. Бусад зүйл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2007-12-28
Мөрдөж эхэлсэн
2008-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

6.1.Энэ хуулийн 3.1, 4.1-д заасны дагуу эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөгдөх иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан иргэн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинэчилсэн тайлан, эдгээр тайланд тусгагдсан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, шимтгэл ногдох орлогын эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.