Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх тухай хууль

Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх тухай хууль нь 2007-12-28-нд батлагдсан, 7 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2023-07-07.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2007-12-28
Мөрдөж эхэлсэн
2008-01-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-08
Албан ёсны нэр
ТАТВАРЫН ЗАРИМ ХУУЛЬ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

Оршил

ТАТВАРЫН ЗАРИМ ХУУЛЬ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ
/Энэ хуулийн нэрд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Агуулга

7 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Онцгой албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагааг мэдүүлсэн тохиолдолд тэдгээрийг хариуцлага болон албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “... нийгмийн даатгалын шимтгэл...” гэснийг хүчингүй болсонд тооцсон/

2 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

2.1.Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хууль болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд албан татвар төлөгч болон ажил олгогч байхаар тодорхойлогдсон иргэн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.