Jury

Татан буугдсан "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонины өмчийг хувьчлах тухай хууль 1 дүгээр зүйл. Татан буугдсан "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонины тус бүрийн өмчлөлд байсан хөрөнгийн үндсэн дээр шинээр хувьцаат компаниуд үүсгэн байгуулж тэдгээрийн хувьцааг худалдах замаар хувьчилж, тус бүрийн хувьцааны дөчин хувийг "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонинд ажиллаж байсан ажиллагсдад нь давуу эрхээр буюу хувьцааны доод үнээр, үлдэж байгаа хувьцааг хязгаартай буюу сонин, хэвлэл эрхлэн гаргадаг хуулийн этгээд, иргэдэд дуудлага худалдаагаар худалдах замаар хувьчилсугай.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-01-22
Мөрдөж эхэлсэн
1999-01-22
Эх сурвалжаас татсан
2026-10-16

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.