Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Татан буугдсан "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонины өмчийг хувьчлах тухай хууль

Татан буугдсан "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонины өмчийг хувьчлах тухай хууль нь 1999-01-22-нд батлагдсан, 2 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-01-22
Мөрдөж эхэлсэн
1999-01-22
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-16
Албан ёсны нэр
ТАТАН БУУГДСАН "АРДЫН ЭРХ", "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИНЫ ӨМЧИЙГ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

Агуулга

2 зүйл

Эх бичвэр

1 дүгээр зүйл. Татан буугдсан "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонины тус бүрийн өмчлөлд байсан хөрөнгийн үндсэн дээр шинээр хувьцаат компаниуд үүсгэн байгуулж тэдгээрийн хувьцааг худалдах замаар хувьчилж, тус бүрийн хувьцааны дөчин хувийг "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонинд ажиллаж байсан ажиллагсдад нь давуу эрхээр буюу хувьцааны доод үнээр, үлдэж байгаа хувьцааг хязгаартай буюу сонин, хэвлэл эрхлэн гаргадаг хуулийн этгээд, иргэдэд дуудлага худалдаагаар худалдах замаар хувьчилсугай.

2 дугаар зүйл. Иргэний хууль, Нөхөрлөл, компаний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актад энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.