Jury

Хоёрдугаар бүлэг. Тамхины үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ, сурталчилгааны зохицуулалт

Тамхины хяналтын тухай хууль 7² дугаар зүйл. Тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2005-07-01
Мөрдөж эхэлсэн
2005-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7².1.Тамхи импортлох тусгай зөвшөөрлийг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7².2.Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд дараах баримт бичгийг үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7².2.1.тусгай зөвшөөрлийн хүсэлт;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7².2.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7².2.3.татварын албаны санал, тодорхойлолт;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7².2.4.тохирлын гэрчилгээний хуулбар;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7².2.5.тамхи худалдан авах гэрээ;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7².2.6.импортлох тамхийг үйлдвэрлэсэн болон экспортолсон улс орны чанар, стандартын шаардлага хангаж байгааг тодорхойлсон гэрчилгээ, баримт бичиг;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7².2.7.импортолсон бүтээгдэхүүнээ хадгалах агуулахын талаарх мэдээлэл;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7².2.8.импортын тамхи хадгалах барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаарх цагдаагийн байгууллагын санал;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7².2.9.аймаг, нийслэлийн Засаг даргын санал;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7².2.10.энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан импортлох тамхины төрөл тус бүрийн эрүүл ахуйн нөхцөл, тамхин дахь хорт бодисын агууламжийн талаарх дүгнэлт;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7².2.11.импортлох тамхины дээжийг гаалийн байгууллагын урьдчилсан шинжилгээнд хамруулж, эрүүл ахуйн шаардлага хангасан талаарх баримт.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.