Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Тамхины хяналтын тухай хууль

Тамхины хяналтын тухай хууль нь 2005-07-01-нд батлагдсан, 15 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 9 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2005-07-01
Мөрдөж эхэлсэн
2005-07-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-08
Албан ёсны нэр
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

Агуулга

15 зүйл

Гуравдугаар бүлэг Тамхины хяналтын үйл ажиллагааны санхүүжилт

1 зүйл
  1. 10 дүгээр зүйлЭрүүл мэндийг дэмжих сан

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилго бүхий тамхины хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлж түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Тамхины хяналтын тухай хууль тогтоомж

2.1.Тамхины хяналтын тухай хууль тогтоомж нь энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.