8¹.1.Төрийн байгууллага, албан тушаалтан нь үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар мэдээ, мэдээлэл солилцож, дэмжлэг үзүүлэх талаар тагнуулын байгууллагатай харилцан ажиллана.
8¹.2.Төрийн байгууллага нь тагнуулын байгууллагад шаардлагатай мэдээллийг саадгүй гаргаж өгөх, өөрийн мэдээлэл, өгөгдлийн санг үнэ төлбөргүй ашиглуулах үүрэгтэй.
8¹.3.Төрийн байгууллага, албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн тагнуулын байгууллага, ажилтны болон халхавчлах үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг задруулахыг хориглоно.
8¹.4.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8¹.5.Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэсний аюулгүй байдалтай холбогдох асуудлын талаар Тагнуулын ерөнхий газарт урьдчилан мэдэгдэж, санал авсан байна.
/Энэ зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./