Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Тагнуулын байгууллагын тухай хууль 7 дугаар зүйл. Тагнуулын байгууллагын төсөв

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-07-08
Мөрдөж эхэлсэн
1999-07-08
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Тагнуулын байгууллагыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана. Тагнуулын байгууллагын төсөв нь үүрэг, зорилтоо бүрэн хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.2.Тагнуулын байгууллагын төсвийг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооноос хянаж санал болгосноор Улсын Их Хурал тусгай зүйл болгон батална.

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.3.Тагнуулын байгууллагын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс бууруулан батлахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.4.Хилийн тагнуулын газрын үйл ажиллагааны зардлыг тагнуулын байгууллагын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.