Jury

Хоёрдугаар бүлэг. Тагнуулын байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, эрх хэмжээ

Тагнуулын байгууллагын тухай хууль 13² дугаар зүйл. Цэргийн тагнуулын байгууллага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-07-08
Мөрдөж эхэлсэн
1999-07-08
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

13².1.Цэргийн тагнуулын байгууллага нь Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлагыг үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээллээр хангах үндсэн чиг үүрэг бүхий цэргийн байгууллага мөн.
/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

13².2.Цэргийн тагнуулын байгууллагыг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчтай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар байгуулж, өөрчилж, татан буулгана.
/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

13².3.Цэргийн тагнуулын байгууллагын даргыг Тагнуулын ерөнхий газрын даргад танилцуулж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга томилно.
/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

13².4.Цэргийн тагнуулын байгууллагын дүрэм, ажиллах журмыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар батална.
/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

13².5.Цэргийн тагнуулын байгууллага үйл ажиллагаагаа явуулахад энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.
/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.