Jury

Хоёрдугаар бүлэг. Тагнуулын байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, эрх хэмжээ

Тагнуулын байгууллагын тухай хууль 13¹ дүгээр зүйл. Хилийн тагнуулын алба

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-07-08
Мөрдөж эхэлсэн
1999-07-08
Эх сурвалжаас татсан
2026-10-22

13¹.1.Хилийн тагнуулын алба нь хил хамгаалах байгууллагын дээд удирдлагыг хил орчмын нөхцөл байдлын талаархи тагнуулын мэдээгээр хангах үндсэн чиг үүрэг гүйцэтгэнэ.

13¹.2.Хилийн тагнуулын албаны бүтэц, орон тоог хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

13¹.3.Хилийн тагнуулын албаны дүрмийг хил хамгаалах байгууллагын дарга болон Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар батална.

13¹.4.Хилийн тагнуулын алба үйл ажиллагаагаа явуулахдаа энэ хуулийн холбогдох зүйлийг дагаж мөрдөнө.

/Энэ зүйлийг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.