Jury

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль 6 дугаар зүйл. Холбооны дүрэм

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2003-06-18
Мөрдөж эхэлсэн
2003-06-18
Эх сурвалжаас татсан
2026-10-16

6.1.Холбооны дүрэмд дараахь зүйлийг заавал тусгана:

6.1.1.холбооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;

6.1.2.холбооны зорилго, үйл ажиллагааны чиглэл;

6.1.З.холбооны удирдах болон хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ;

6.1.4.холбоо болон сууц өмчлөгчдийн эрх, үүрэг;

6.1.5.дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах журам;

6.1.6.сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам;

6.1.7.холбооны үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө бүрдүүлэх, сан байгуулж, ажиллах журам;

6.1.8.холбоог өөрчлөн байгуулах журам.

6.2.Холбооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.