Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль нь 2003-06-18-нд батлагдсан, 21 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 5 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-01-12.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2003-06-18
Мөрдөж эхэлсэн
2003-06-18
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-16
Албан ёсны нэр
СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТУХАЙ

Агуулга

21 зүйл
  1. 1 дүгээр зүйлХуулийн зорилт
  2. 2 дугаар зүйлСууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль тогтоомж
  3. 3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
  4. 4 дүгээр зүйлХуулийн нэр томъёоны тодорхойлолт
  5. 5 дугаар зүйлСууц өмчлөгчдийн холбоо
  6. 6 дугаар зүйлХолбооны дүрэм
  7. 7 дугаар зүйлХолбооны эрх барих дээд байгууллага
  8. 8 дугаар зүйлБүх гишүүдийн хурал
  9. 9 дүгээр зүйлБүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох
  10. 10 дугаар зүйлУдирдах зөвлөл, түүний эрх, үүрэг
  11. 11 дүгээр зүйлХяналтын зөвлөл, түүний эрх үүрэг
  12. 12 дугаар зүйлГүйцэтгэх захирал, түүний эрх үүрэг
  13. 13 дугаар зүйлСууц өмчлөгчийн эрх, үүрэг
  14. 14 дүгээр зүйлОрон сууцны бүртгэл
  15. 15 дугаар зүйлОрон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, дэвсгэр болон орчны газар
  16. 16 дугаар зүйлДундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилах
  17. 17 дугаар зүйлОрон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
  18. 18 дугаар зүйлАймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
  19. 19 дүгээр зүйлМэргэжлийн байгууллагын эрх, үүрэг
  20. 20 дугаар зүйлХолбоог татан буулгах
  21. 21 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь сууц өмчлөгчдийн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль тогтоомж

2.1.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Барилгын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Орон сууц хувьчлах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах, сууц өмчлөгчдийн холбоо, нийтийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой харилцаанд үйлчилнэ.

3.2.Орон сууцны байшинг дангаар өмчлөх харилцаанд энэ хууль үл хамаарна.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.