Jury

Зургадугаар бүлэг. Хорооноос тавих хяналт

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 27 дугаар зүйл. Хорооны мэдээлэл шаардах эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2005-11-17
Мөрдөж эхэлсэн
2005-11-17
Эх сурвалжаас татсан
2026-11-02

27.1.Хороо буюу Хорооноос эрх олгосон этгээд зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдээс тодорхой төрлийн буюу тусгайлан заасан мэдээлэл, санхүүгийн болон бусад баримт бичиг гаргаж өгөхийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр шаардаж болно.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

27.2.Зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд нь компанийн аливаа хэлбэрийн нэгдлийн гишүүн бол Хороо тухайн нэгдэлд багтах аль ч этгээдийн, эсхүл уг нэгдлийн санхүүгийн тайланг шаардаж болно.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

27.3.Зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд энэ хуулийн 27.1, 27.2-т заасны дагуу Хорооны шаардсан мэдээллийг тогтоосон хугацаанд нь гаргаж өгнө.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.