Jury

Зургадугаар бүлэг. Хорооноос тавих хяналт

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 26 дугаар зүйл. Шалгалтын тайлан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2005-11-17
Мөрдөж эхэлсэн
2005-11-17
Эх сурвалжаас татсан
2026-11-02

26.1.Шалгалтын тайланд дараахь зүйлийг тусгана:

26.1.1.зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, хяналт болон шаардлагатай гэж үзсэн бусад асуудлын талаархи дүгнэлт;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.1.2.тайлантай холбогдуулан зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдээс хариу шаардах, хариу шаардаагүй бол онцгойлон анхаарах асуудал.
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.2.Хороо шалгалт дууссанаас хойш ажлын 45 хоногийн дотор шалгалтын товч тайланг зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдэд хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.3.Шалгалтын тайлантай холбогдуулан хариу шаардсан бол зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд тайланг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор, эсхүл тайланд тусгайлан заасан хугацаанд Хороонд хариу мэдэгдэх үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.