Jury

Гуравдугаар бүлэг. Эротикийн сурталчилгаа, үйлчилгээнд тавих шаардлага

Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль 7 дугаар зүйл. Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг худалдах журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1998-01-22
Мөрдөж эхэлсэн
1998-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг сум, дүүргийн Засаг даргаас тогтоосон тусгай цэгт худалдана.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.2.Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг худалдахад дараахь зүйлийг хориглоно:

7.2.1.албан байгууллага, гудамж, талбай, хүүхдийн байгууллага, цэцэрлэг, сургууль, оюутан, сурагчдын дотуур байр, хүнс, барааны зах, худалдаа, үзвэр үйлчилгээний газар худалдах;

7.2.2.гар дээрээс худалдах;

7.2.3.18 насанд хүрээгүй хүнээр худалдуулах, 18 насанд хүрээгүй хүнд худалдах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.