Нийтлэг үндэслэл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль
Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль нь 1998-01-22-нд батлагдсан, 14 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 5 огноотой, хамгийн сүүлийнх нь 2022-04-22.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 1998-01-22
- Мөрдөж эхэлсэн
- 1998-07-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- САДАР САМУУН ЯВДАЛТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ
Оршил
Агуулга
14 зүйлНэгдүгээр бүлэг
3 зүйлХоёрдугаар бүлэг Садар самуун явдлыг хориглох
3 зүйлГуравдугаар бүлэг Эротикийн сурталчилгаа, үйлчилгээнд тавих шаардлага
5 зүйлДөрөвдүгээр бүлэг Бусад зүйл
3 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь садар самууныг сурталчлах, биеэ үнэлж явалдахтай тэмцэх болон эротик сурталчилгаа, үйлчилгээг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль тогтоомж
2.1.Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль тогтоомж нь Эрүүгийн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."садар самууныг сурталчлах" гэж бэлгийн дур хүслийг өдөөх зорилгоор хурьцал үйлдэхийг болон хүний бэлэг эрхтнийг илтээр хэвлэл, ном зохиол, кино, дүрс, дуу авианы бичлэг болон бусад хэлбэрээр уншуулах, сонсгох, үзүүлэхийг;
3.1.2."садар самуун явдал" гэж биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэх, эсхүл эдгээр үйлдэлд бусдыг татан оролцуулах, түүнчлэн садар самууныг сурталчлахыг;
/Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.3."эротик" гэж гоо сайхны таашаал төрүүлэх зорилгоор хүний нүцгэн биеийг урлаг, уран сайхны хэлбэрээр үзүүлэхийг.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.