Jury

(Шинэчилсэн найруулга)

Онцгой албан татварын тухай хууль 7 дугаар зүйл. Онцгой албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-06-29
Мөрдөж эхэлсэн
2007-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-15

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7.1.Дараахь барааг онцгой албан татвараас чөлөөлнө:

7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэн экспортод гаргасан энэ хуулийн 4.1-д заасан бараа;

7.1.2.гэрийн нөхцөлд энгийн аргаар өөрийн хэрэгцээнд зориулж сүү, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи;

7.1.3.хамрын тамхийг энэ хуулийн 6.1 дэх хэсгийн хүснэгтийн дэс дугаарын 7-д заасан хэмжээгээр;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.4.гаалийн байгууллагаас зорчигчдын хувийн хэрэгцээнд зориулж татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээний архи, тамхи;

7.1.5.хос тэжээлт автомашин.

/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.1.6.шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин;

/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.1.7.цахилгаан тэжээлт автомашин.

/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.2.Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө.

/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.