Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Онцгой албан татварын тухай хууль

Онцгой албан татварын тухай хууль нь 2006-06-29-нд батлагдсан, 9 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 18 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-02.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-06-29
Мөрдөж эхэлсэн
2007-01-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-15
Албан ёсны нэр
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

Агуулга

9 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь эх орны үйлдвэрийн болон импортоор авсан зарим бараанд онцгой албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1.Онцгой албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Онцгой албан татвар төлөгч

3.1.Энэ хуульд заасан онцгой албан татвар ногдох бараа импортолсон болон дотоодод үйлдвэрлэж борлуулсан хувь хүн, хуулийн этгээд онцгой албан татвар төлөгч байна.
/ Энэ хэсэгт 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.