Jury

Хоёрдугаар бүлэг. Онц байдал зарлах үндэслэл, журам

Онц байдлын тухай хууль 7 дугаар зүйл. Онц байдал зарлах, түүний хугацааг сунгах, онц байдлыг цуцлах тухай шийдвэр хүчин төгөлдөр болох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-11-14
Мөрдөж эхэлсэн
1995-11-14
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Онц байдал зарлах, түүний хугацааг сунгах, онц байдлыг цуцлах тухай шийдвэр нь түүнд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

2.Онц байдал зарлах, түүний хугацааг сунгах, онц байдлыг цуцлах тухай шийдвэрийг түүнийг хэрэгжүүлэх байгууллагад нэн даруй хүргүүлж, олон түмний мэдээллийн хэрэгсэл, боломжтой бусад аргаар нийтэд шуурхай мэдээлж, албан ёсоор нийтэлнэ.

3.Онц байдал зарласан тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн сайд онц байдлын үед Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар хүлээсэн үүргээс татгалзахад хүргэсэн хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахтай холбогдсон ямар онцгой арга хэмжээг, ямар үндэслэлээр авч хэрэгжүүлэхээр тогтоож байгаа болон түүнийгээ хэдийд цуцлах тухайгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад нэн даруй мэдээлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.