Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Онц байдлын тухай хууль

Онц байдлын тухай хууль нь 1995-11-14-нд батлагдсан, 25 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 7 огноотой, хамгийн сүүлийнх нь 2022-04-22.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-11-14
Мөрдөж эхэлсэн
1995-11-14
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ОНЦ БАЙДЛЫН ТУХАЙ

Агуулга

25 зүйл

Дөрөвдүгээр бүлэг Онц байдлын үед хэрэгжүүлэх онцгой арга хэмжээ

1 зүйл
  1. 16 дугаар зүйлОнцгой арга хэмжээ

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь онц байдал зарлах үндэслэл, журам, онц байдлын үед хэрэгжүүлэх онцгой арга хэмжээ, онц байдлыг хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрхийг тогтоож, онц байдал зарласантай холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Онц байдлын тухай хууль тогтоомж

Онц байдлын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Онц байдал

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсон үед онцгой нөхцөл, түүний үр дагаврыг арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгох зорилгоор энэ хуульд заасны дагуу иргэдийн эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлаж, тэдэнд нэмэгдэл үүрэг хариуцуулан төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар тогтоосон эрх зүйн онцгой дэглэмийг онц байдал гэнэ.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.