Jury

Тавдугаар бүлэг. Онц байдлын үед иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлах хүрээ

Онц байдлын тухай хууль 20 дугаар зүйл. Иргэдийн сонгох, сонгогдох эрх, эрх чөлөөний хязгаарлалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-11-14
Мөрдөж эхэлсэн
1995-11-14
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Улсын нийт нутаг дэвсгэрт онц байдал тогтоосон бол онц байдал дуусгавар болох, эсхүл түүнийг цуцлах хүртэл аливаа сонгууль, ард нийтийн санал асуулга явуулж болохгүй.

2.Улсын нийт нутаг дэвсгэрийн зарим хэсэгт онц байдал тогтоосон бол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгууль явуулах, эсэх тухай асуудлыг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

3.Улсын нийт нутаг дэвсгэрийн зарим хэсэгт онц байдал тогтоосон бол тухайн нутаг дэвсгэрийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчдийн сонгуулийг онц байдал дуусгавар болох, эсхүл түүнийг цуцлах хүртэл хойшлуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.