Jury

II хэсэг нөхөрлөл. Хоёрдугаар бүлэг. Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл

Нөхөрлөлийн тухай хууль 20 дугаар зүйл. Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл байгуулах, бүртгүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-05-11
Мөрдөж эхэлсэн
1995-05-11
Эх сурвалжаас татсан
2026-10-16

1.Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл / цаашид нөхөрлөл гэх/ -ийг энэ хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрээний үндсэн дээр байгуулна.

2.Гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана:

1/нөхөрлөлийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;

2/эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, үйл ажиллагаа явуулах хугацаа;

3/удирдах, төлөөлөх эрх бүхий этгээдийн овог нэр, хаяг, иргэний бүртгэлийн дугаар;
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4/гишүүн тус бүрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээ, үнэлгээ, үнэлэх аргачлал, буцаан олгох нөхцөл болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар;

/Энэ заалтад 1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

5/хэрвээ ажиллах чадвараа нэгтгэж байгаа бол түүний үнэлгээ, үнэлэх аргачлал, үзүүлэх үйлчилгээ, хугацаа;

6/ашиг, алдагдал хуваах зарчим;

7/гэрээ байгуулсан он, сар, өдөр;

8/гишүүдийн овог, нэр, иргэний харьяалал, хаяг, гарын үсэг;

9/шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.

3.Гишүүд гэрээ баталснаас хойш 15 өдрийн дотор бүртгэх байгууллагад бүртгүүлэх тухай өргөдөл гаргана.

/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.