Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Нөхөрлөлийн тухай хууль

Нөхөрлөлийн тухай хууль нь 1995-05-11-нд батлагдсан, 34 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 9 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-01-12.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-05-11
Мөрдөж эхэлсэн
1995-05-11
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-16
Албан ёсны нэр
НӨХӨРЛӨЛИЙН ТУХАЙ

Оршил

/Энэ хуулийн нэрээс "компани" гэсэн үгийг 1999 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хассан/

I ХЭСЭГ
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Агуулга

34 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь нөхөрлөлийг үүсгэн байгуулах, бүртгүүлэх, тэдгээрийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтцийг тогтоох, бүртгэл, тайлан гаргах, өөрчлөн байгуулах, татан буулгахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/"үүсгэн байгуулах гэрээ" гэж хэд хэдэн этгээд ашиг олох зорилгоор эд хөрөнгөө нэгтгэн энэ хуульд заасан хэлбэрээр зохион байгуулагдаж тодорхой төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар хэлэлцэн тохирч бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулсан хэлцлийг хэлнэ;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2/"үүсгэн байгуулах баримт бичиг" гэж эрх бүхий байгууллагын шийдвэр, нөхөрлөлийн гэрээ /төсөл/, дүрмийг хэлнэ;

3/"гишүүн" гэж нөхөрлөлд хөрөнгө оруулсан этгээдийг хэлнэ. Хувь хүн, нөхөрлөл, төрийн эрх бүхий байгууллага гишүүн байж болно.

4.“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг.
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

3 дугаар зүйл. Нөхөрлөлийн хэлбэр

1.Нөхөрлөл дор дурдсан хэлбэрээр зохион байгуулагдаж болно:

1/бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай;

2/зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай.

3/хязгаарлагдмал хариуцлагатай.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.