/Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
19¹.1.Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлээс нь тусгаарлагдсан хүүхдийг хамруулна.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
19¹.2.Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлж байгаа гэр бүл, хуулийн этгээдэд олгох хувьсах болон үйлчилгээний зардлыг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
19¹.3.Төрөл, садны болон асралт гэр бүлд шилжсэн хүүхдийн зардлын норматив, эд хөрөнгийн эдэлгээний хугацааг энэ хуулийн 19.5-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./