Jury

Гуравдугаар бүлэг. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж

Нийгмийн халамжийн тухай хууль 12 дугаар зүйл. Нийгмийн халамжийн тэтгэвэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-01-19
Мөрдөж эхэлсэн
2012-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-13

12.1.Нийгмийн халамжийн тэтгэвэр /цаашид "тэтгэвэр" гэх/-ийг нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно:
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.1.65 насанд хүрсэн иргэн;
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

/Энэ заалтад 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.2.16 насанд хүрсэн одой иргэн;

12.1.3.хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн;

12.1.4.тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд;

12.1.5.18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг.

12.2.Энэ хуулийн 12.1.1-д заасан иргэнд тэтгэвэр олгоход Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.1-д заасан насыг баримтална.
/Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Нийгмийн халамжтай холбогдсон хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    Заалт23

  2. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

    Заалт1.1

  3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт1Эх бичвэр

  4. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт1.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.