Jury

Хоёрдугаар бүлэг. Хүний эрх, эрх чөлөө

Монгол Улсын Үндсэн хууль 16 дугаар зүйл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1992-01-13
Мөрдөж эхэлсэн
1992-02-12
Эх сурвалжаас татсан
2026-11-03

Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

1/амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;

2/эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;

3/хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;

4/ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;

5/өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;

6/эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно;

7/сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;

8/соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;

9/шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;

10/нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;

11/улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;

12/төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;

13/халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;

14/Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;

15/шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй;

16/итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;

17/төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;

18/улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

57 эх сурвалжийн эхний 40.

  1. Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт, Улсын Их Хурлын 88 дугаар тогтоолын заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    Заалт361112Эх бичвэр

  2. Дүгнэлт

    Заалт81112Эх бичвэр

  3. Үндсэн хуульд оруулсан нэмэлт,өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    Заалт347Эх бичвэр

  4. Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай

    Заалт4Эх бичвэр1

  5. Засгийн газрын 169 дүгээр тогтоолтой холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай

    ЗаалтЭх бичвэр12

  6. Монгол Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн, прокурорын байгууллагын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай

    ЗаалтЭх бичвэр23

Бүгдийг харах · 40Хураах
  1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаархи маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    Заалт25Эх бичвэр

  2. Тогтоол

    ЗаалтЭх бичвэр23

  3. Монгол Улсын хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр21

  4. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН 1 ДҮГЭЭР ЗҮЙЛ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТ ХҮЧИНГүЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН 1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТУУД МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

    Заалт1Эх бичвэр2

  5. Банкны тухай Монгол Улсын хуулийн зарим заалт Үндсэн хууль

    ЗаалтЭх бичвэр3

  6. Банкны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3, 14; 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай

    ЗаалтЭх бичвэр3

  7. Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн

    ЗаалтЭх бичвэр2

  8. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    Заалт1Эх бичвэр

  9. Монгол Улсын татварын ерөнхий хууль, хүн амын орлогын албан татварын хуулийн зарим зүйлийн заалт Үндсэн хуулийн заалтад харшилж байгааг х

    Заалт23

  10. Монгол Улсын өмгөөллийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаархи маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр1

  11. Дүгнэлт

    ЗаалтЭх бичвэр1

  12. Улсын Их Хурлын дэргэдэх сонгуулийн ерөнхий хорооны 1996 оны 9 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаархи маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    Заалт1Эх бичвэр

  13. Тогтоол

    ЗаалтЭх бичвэр1

  14. Цагдаагийн байгууллагын тухай хууль

    ЗаалтЭх бичвэр1

  15. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    Заалт3.23.3

  16. Үндсэн чиглэл батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  17. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    Заалт1

  18. Дүгнэлт

    ЗаалтЭх бичвэр

  19. БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1990 оны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм нь Монгол Улсын Үндсэн хуульд харшилж байгаа эсэхийг хянан хэлэлцэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  20. Гүйцэтгэх ажлын тухай Монгол Улсын хуулийн зарим заалт монгол

    ЗаалтЭх бичвэр

  21. ИРГЭН Г.АЛТАН, ИРГЭН Ө.МӨНХТУЯА, ИРГЭН Д.ЛАМЖАВ НАРААС КОМПАНИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН 35 ДУГААР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ХЭСЭГ, 58 ДУГААР ЗүЙЛ, 67 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСЭГ, 83 ДУГААР ЗҮЙЛ, 87 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГ, 98 ДУГААР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

    ЗаалтЭх бичвэр

  22. Монгол Улсын газрын тухай хууль болон иргэний хуультай холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  23. Монгол Улсын Их Хурлын дарга р.гончигдорж Үндсэн хуулийн зарим заалт зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  24. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  25. Дүгнэлт

    ЗаалтЭх бичвэр

  26. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    Заалт1

  27. Монгол Улсын татварын ерөнхий хууль,хүн амын орлогын

    ЗаалтЭх бичвэр

  28. Монгол Улсын шүүхийн тухай хуультай холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  29. Монгол Улсын эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, түүний тайлбар нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  30. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай

    ЗаалтЭх бичвэр

  31. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль, Үндсэн хуулийн хавсралт хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  32. Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуультай

    ЗаалтЭх бичвэр

  33. Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  34. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.