Jury

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль 9 дүгээр зүйл. Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах Монгол Улсын иргэний эрх үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1993-12-24
Мөрдөж эхэлсэн
1994-02-01
Эх сурвалжаас татсан
2026-10-16

1.Монгол Улсын иргэн гадаадад байхдаа төрийнхөө ивээлд байж, зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулах эрхтэй.

2.Монгол Улсын иргэн гадаадад цагаачлахдаа өөрт нь болон хамт цагаачлах гэр бүлийн гишүүдэд оногдох өмч, гадаад валютыг хууль тогтоомжийн дагуу авч гарах эрхтэй.

3.Гадаадад удаан хугацаагаар /6 сараас дээш/ болон цагаачлан суугаа иргэдийн өмчлөлийн болон өвлөх эрхтэй холбогдсон асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

4.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахтай холбогдсон аливаа зардлыг өөрөө хариуцах үүрэгтэй.

5.Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй.

Гадаадад хувийн хэргээр түр хугацаагаар зорчиж яваа Монгол Улсын иргэн өөрөө хүсвэл дипломат төлөөлөгчийн болон консулын газарт бүртгэл хийлгэж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.