Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах, эх орондоо буцаж ирэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль нь 1993-12-24-нд батлагдсан, 11 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 12 огноотой, хамгийн сүүлийнх нь 2018-06-21.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 1993-12-24
- Мөрдөж эхэлсэн
- 1994-02-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-16
- Албан ёсны нэр
- МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААДАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ ТУХАЙ
Агуулга
11 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлМонгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, цагаачлах тухай хууль тогтоомж, олон улсын гэрээ
- 3 дугаар зүйлГадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах
- 4 дүгээр зүйлГадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрх
- 5 дугаар зүйлГадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх
- 6 дугаар зүйлГадаад хувийн хэргээр зорчих, цагаачлахад зөвшөөрөл олгох
- 7 дугаар зүйлНасанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй хүн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах
- 8 дугаар зүйлМонгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахад олгох баримт бичиг, үндэсний гадаад паспорт
- 9 дүгээр зүйлГадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах Монгол Улсын иргэний эрх үүрэг
- 10 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
- 11 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, цагаачлах тухай хууль тогтоомж, олон улсын гэрээ
1.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах
1.Төрийн болон засаг захиргааны нэгж, хот, тосгоны өөрөө удирдах байгууллага, Улсын Их Хуралд суудал бүхий нам, төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг Засгийн газрын шийдвэр, түүнчлэн гэрээний үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж байгаа байгууллагын ажлаар явахаас бусдыг гадаадад хувийн хэргээр зорчих гэнэ.
2.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр байнга амьдран суухаар Монгол Улсаас гарч явахыг цагаачлах гэнэ.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.