Jury

ХОЁРДУГААР БҮЛЭГ Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүрэг

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль 7 дугаар зүйл. Мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-05-14
Мөрдөж эхэлсэн
2004-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар дараахь үүрэг хүлээнэ:

7.1.1.өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа малаа им тамга, бусад таних тэмдэгтэй болгох, бод малд зүсийн бүртгэл хөтлөх;

7.1.2.уламжлалт им тамгын зэрэгцээ бод малаа энэ хуулийн 5.1.8-д заасан индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулах;

7.1.3.малаа байнгын хариулга, манаатай байлгаж хулгайд алдахгүй байх бусад арга хэмжээг орон нутгийн болон улирлын онцлог, боломжид тохируулан авах;

7.1.4.малыг бусдын өмчлөлд шилжүүлэх тохиолдолд мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ авч, нэг бүрчилсэн бүртгэлийг гэрээнд хавсаргах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.